huuli-nemelt
Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-01-17, Улаанбаатар24-ne-146
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Арван найман насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хүн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хүүхэдтэй ашиг сонирхлын зөрчилтэй болсон тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хүүхдийн асуудал хариуцсан төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр өөрчлөн тогтооно.” гэсэн, 4.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Арван найман насанд хүрээгүй хүний биед үзлэг хийх ажиллагаанд хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийг байлцуулна.” гэсэн 2 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.