huuli-nemelt
Гамшгаас Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГамшгаас Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-01-17, Улаанбаатар24-ne-149
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶15.4. Гамшгийн үед хүүхэд хамгааллын үйлчилгээг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан стандартыг баримтлан үзүүлнэ.
Энэ хуулийг Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.