Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-17, Улаанбаатар24-ne-152

1 дугаар зүйл.
Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

6.20 дугаар зүйлийн 9-13 дахь хэсэг:

9.

Хүүхдийг цахим орчинд урхидсан, дээрэлхсэн, дарамталсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.

Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч өөрийн үйлчилгээнд хүүхдэд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.

Соёл, спортын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, спортын тэмцээн, бэлтгэл, сургалтын үйл ажиллагааг хууль тогтоомж, дүрэм, заавар, стандартын дагуу зохион байгуулах үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн эрх зөрчигдсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.

Үндэсний баяр наадмын тухай хуульд зааснаас бусад хурдан морины уралдаан болон бэлтгэлийн үед уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй бол уяачийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

13.

Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг насанд хүрсэн хүнд харгалзуулахгүйгээр орхисон, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаас бусад тохиолдолд хүүхдийг байгаа газраас нь авч явсан, тээвэрлэсний улмаас хүүхэд эрсдэлт нөхцөлд орсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол хүнийг гурван зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2/

14.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг:

13.

Интернэтийн үйлчилгээ эрхлэгч цахим орчинд түгээсэн хүүхдэд хортой болон хориотой контентыг эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрийн дагуу өөрийн сүлжээнд хязгаарлалт хийх технологийн арга хэмжээг аваагүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3/

14.15 дугаар зүйлийн 4-6 дахь хэсэг:

4.

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч контент, бүтээлийг олон нийтэд түгээхийн өмнө насны ангиллын тэмдэглэгээг байршуулаагүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.

Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч хүүхдийг хориотой, хүүхдэд хортой агуулгаас хамгаалах зорилгоор насанд хүрэгчдэд зориулсан тохиргоог идэвхжүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.

Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдэгдэлд заасан хориотой болон хүүхдэд хортой агуулгыг өөрийн үйлчилгээнд хязгаарлах, хаах арга хэмжээг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 2.3 дахь заалтын хөгжих, гэсний дараа оролцох, гэж, мөн зүйлийн 3.2 дахь заалтын “ашигласан” гэсний дараа “, эсхүл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийнхээ нэр төр, алдар хүндэд сөргөөр нөлөөлөх гэрэл зураг, дуу, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг цахим орчинд байршуулсан” гэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтын “наадам,” гэсний дараа “жагсаал, цуглаан,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн Сургууль, сургуулийн гэснийг Боловсролын сургалтын байгууллагын гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.