Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Нийгмийн Даатгалын Сангийн 2025 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Даатгалын Сангийн 2025 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нийгмийн Даатгалын Сангийн 2025 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-12-12, Улаанбаатар24-ne-387

1 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын санд 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:

Д/д

Орлогын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

6,927,203.2

1.1

Ажил олгогчийн төлөх шимтгэл

2,835,281.0

1.2

Ажиллагчдаас төлөх шимтгэл

2,285,157.4

1.3

Эхийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны шимтгэл

14,543.1

1.4

Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл

146.6

1.5

Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл

294,322.0

1.6

Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл

6,158.8

1.7

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл

2,353.8

1.8

Бусад орлого

36,740.6

1.9

Төр хариуцах иргэдийн тэтгэвэр болон шимтгэлийн хөнгөлөлтийн татаас

1,452,499.9

Нийт орлого

6,927,203.2

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.