Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн 2025 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн 2025 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн 2025 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-12-12, Улаанбаатар24-ne-388

1 дугаар зүйл.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3 дугаар зүйл.

Эрүүл мэндийн даатгалын санд 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:

Д/д

Орлогын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Эрүүл мэндийн сайд

2,514,881.8

1.1

Ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл

1,145,715.8

1.2

Төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэл

353,036.7

1.3

Төр хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт

966,297.8

1.4

Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл

49,831.5

Нийт орлого

2,514,881.8

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.