Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-12-12, Улаанбаатар24-ne-390

1 дугаар зүйл.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

22 дугаар зүйлийн 22.5.22 дахь заалт:

22.5.22.

албан татвар төлөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасан импортыг орлох, экспортыг дэмжих төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 5 жилийн хугацаанд 90 хувиар.

2/

22 дугаар зүйлийн 22.9.11 дэх заалт:

22.9.11.

мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн хуульд заасан үйл ажиллагаа.

3/

22 дугаар зүйлийн 22.14, 22.15 дахь хэсэг:

22.14.

Энэ хуулийн 22.5.22-т заасан хөнгөлөлтийг мөн хуулийн 22.1, 22.5-д заасан үйл ажиллагааны орлогод үзүүлэх хөнгөлөлттэй давхардуулан эдлэхгүй.

22.15.

Энэ хуулийн 22.5.22-т заасан импортыг орлох, экспортыг дэмжих салбар, үйл ажиллагаа, төслийн жагсаалтыг Улсын Их Хурал батална.

4/

27 дугаар зүйлийн 27.11 дэх хэсэг:

27.11.

Энэ хуулийн 27.1.6-д заасан гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийг Монголбанкнаас зарласан тухайн татварын жилийн дунджаар тооцож, дараагийн татварын жилийн 01 дүгээр сард багтаан татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага өөрийн цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлнэ.

2 дугаар зүйл.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.6 дахь заалтын Монголын үндэсний олимпын хорооны гэснийг Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний паралимпын хорооны гэж, 26 дугаар зүйлийн 26.15 дахь хэсгийн 22.5.16-д гэснийг 22.5.16, 22.5.22-т гэж, 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалтын 1.7 их наяд гэснийг 750 сая евротой тэнцэх гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.18, 15.1.19 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

5 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 22 дугаар зүйлийн 22.5.22 дахь заалт, 3 дахь заалт буюу 22 дугаар зүйлийн 22.14, 22.15 дахь хэсэг, 2 дугаар зүйлийн 26.15 дахь хэсгийн өөрчлөлтийг 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 22 дугаар зүйлийн 22.9.11 дэх заалтыг 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тус тус дагаж мөрдөнө.