huuli-nemelt
Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-12-12, Улаанбаатар24-ne-391
38 дугаар зүйлийн 38.1.26 дахь заалт:
2/¶38.1.26. энэ хуулийн 40.8-д заасны дагуу тогтоосон ажлын үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах барилгын материал, тоног төхөөрөмж.
38 дугаар зүйлийн 38.4-38.7 дахь хэсэг:
¶38.4. Газар тариалангийн болон боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдэл, трактор, комбайны импортын барааны гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлнө.
¶38.5. Энэ хуулийн 38.4-т заасны дагуу импортоор оруулсан бараанд тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг дараагийн төсвийн жилийн эхний хагас жилд татвар төлөгчид буцаан олгоно.
¶38.6. Энэ хуулийн 38.4-т Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.8.1-22.8.8-д заасан салбар хамаарахгүй.
¶38.7. Энэ хуулийн 38.4-т заасан татварын хөнгөлөлтөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.1-д заасны дагуу баталсан Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал, түүний тодорхойлолтыг баримтална.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсгийн чөлөөлөх гэсний дараа , хөнгөлөх гэж нэмсүгэй.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн гарчгийн чөлөөлөгдөх гэснийг чөлөөлөх, хөнгөлөх гэж өөрчилсүгэй.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.8 дахь хэсгийн гаалийн болон гэснийг хассугай.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 38 дугаар зүйлийн 38.1.26 дахь заалт, 4 дүгээр зүйл буюу 40 дүгээр зүйлийн 40.8 дахь хэсэгт оруулсан өөрчлөлтийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 38 дугаар зүйлийн 38.4, 38.5, 38.6, 38.7 дахь хэсэг, 2 болон 3 дугаар зүйлийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус дагаж мөрдөнө.