huuli-nemelt
Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-12-12, Улаанбаатар24-ne-392
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21¹ дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 11-14 дэх хэсэг нэмсүгэй:
¶11. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд тухайн төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, эсхүл татан буулгах саналыг Засгийн газарт хүргүүлнэ: 1/энэ хуулийн 21¹ дүгээр зүйлийн 31-д заасны дагуу эцэслэн тохирсон зорилтын саналын хэрэгжилт гурван жил дараалан хангалтгүй гэж дүгнэгдсэн; 2/үйлдвэрлэлийг өргөжүүлэх, технологийг шинэчлэхэд хөрөнгө оруулснаас бусад тохиолдолд гурван жил дараалан санхүүгийн алдагдал хүлээсэн. 12.Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж болно. Тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно. 13.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд Шилэн дансны тухай хуулийн 6.1, 6.4, 6.8 дахь хэсэг, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдээлэл болон дараах мэдээллийг хуульд заасан хугацаанд, мөн тэдгээрт өөрчлөлт оруулсан тухай бүрд өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ: 1/хуулийн этгээдийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, менежментийн төлөвлөгөө; 2/хуулийн этгээдийн зарласан болон гаргасан, эргүүлэн худалдан авсан хувьцааны тоо, төрөл, нэрлэсэн үнэ, өөрийн хөрөнгийн хэмжээ, биет, биет бус хөрөнгийн талаарх мэдээлэл; 3/хуулийн этгээдийн сүүлийн таван жилд хөндлөнгийн аудит хийлгэсэн санхүүгийн тайлан; 4/хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирч болох эрсдэл, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны төлөвлөгөө; 5/хуулийн этгээдийн байгуулсан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлийн талаарх мэдээлэл; 6/хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэлийг үнэлэх санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт, гэрээ, түүний гүйцэтгэлийг дүгнэсэн мэдээлэл, гүйцэтгэх удирдлагын гэрээг сунгах эсэх тухай гаргасан шийдвэр; 7/хуулийн этгээдийн эсрэг, эсхүл хуулийн этгээдтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэл, хэрэг маргаан, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн хуульч, өмгөөлөгч, хуулийн этгээдийн талаарх мэдээлэл; 8/хуулийн этгээдийн дүрэм, хуулийн этгээдийн үйл ажиллагааны болон засаглалын дотоод журам; 9/тухайн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын мэдээлэл, хэрэгжилтийн байдал; 10/бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын болон нийлүүлэгч этгээдийн талаарх мэдээлэл, гэрээний хугацаа, үнийн дүн, сонгон шалгаруулалтын аргачлал, хэрэгжилтийн явц; 11/Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хуульд заасан нууц болон холбогдох бусад хуульд заасан хаалттай, хязгаарлалттай мэдээлэл агуулаагүй төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр; 12/байгууллагын нууцад хамааруулсан мэдээллийн жагсаалт; 13/тухайн санхүүгийн жилд төлсөн албан татвар, төлбөр, хураамж; 14/төсвөөс болон бусад эх үүсвэрээс авсан дэмжлэг, хандив, тусламж. 14.Энэ зүйлийн 13 дахь хэсэгт заасан мэдээллийг нийтэд мэдээлэх, эрх бүхий байгууллагад тайлагнах үүргийг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээнд тусгана.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶79 дүгээр зүйл. ¶ Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн эрх Орон нутгийн өмчит хуулийн этгээд энэ хуулийн 14, 16, 17, 21 дүгээр зүйл, 21¹ дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.