huuli-nemelt
Зээлийн Батлан Даалтын Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗээлийн Батлан Даалтын Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-04-19, Улаанбаатар24-ne-124
Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.1.4 дэх заалт нэмсүгэй:
¶9.1.4. уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас баталсан хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх хоршооны гишүүн малчинд урьдчилгаа, барьцаа хөрөнгийн 100 хүртэлх хувьд батлан даалт гаргах.
Энэ хуулийг Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.