Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Газрын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Газрын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Газрын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-04-19, Улаанбаатар24-ne-126

1 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтын аж ахуйн нэгж, байгууллагад, гэсний дараа мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх гэж, 33.5 дахь хэсэгт “улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл” гэсний дараа “мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.