Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-04-19, Улаанбаатар24-ne-127

1 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Монгол Улсын Үндсэн хууль, гэсний дараа Үндэсний баялгийн сангийн тухай хууль, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг:

7.1.

Сан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

2/

8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг:

8.1.

Сангийн эх үүсвэрийг холбогдох журмын дагуу хуваарилалт хийснээс хойш ажлын 5 өдрийн дотор Монголбанкан дахь Сангийн дансанд шилжүүлнэ.

3 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 7.1-д заасан” гэснийг, 8.3 дахь хэсгийн, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгийн энэ хуулийн 7.1-д заасан гэснийг Сангийн гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 дахь заалтыг, 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 7.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.