Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-04-19, Улаанбаатар24-ne-128

1 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 51 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

51 дүгээр зүйл.

Ирээдүйн өв сангийн хөрөнгийг 2030 он хүртэл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөрөнгийн найдвартай, хөрвөх чадвартай байх нөхцөлийг зэрэг хангасны үндсэн дээр эрсдэл-өгөөжийн зохистой түвшинг баримтлан удирдах бөгөөд шаардлагатай тохиолдолд гэрээний үндсэн дээр Монголбанкаар дамжуулан хэрэгжүүлж болно.

2 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 2025 оны гэснийг 2030 оны гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 53 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.