Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-04-19, Улаанбаатар24-ne-129

1 дугаар зүйл.
Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:1/

4 дүгээр зүйлийн 4.1.58 дахь заалт:

4.1.58.

“Үндэсний баялгийн сангийн төсөв” гэж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу төрөлжсөн сан бүрд төвлөрүүлж, зарцуулах, хуримтлал үүсгэх зорилгоор тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг.

2/

33 дугаар зүйлийн 33.2.10 дахь заалт:

33.2.10.

Хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар /нэр, байршил, хүчин чадал, төслийн код, хэрэгжүүлэх хугацаа, төсөвт өртөг, анхны төсөвт өртөг, санхүүжүүлэх эх үүсвэр, тухайн төсвийн жилийн санхүүжилтийн дүн/;

2 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.6 дахь хэсгийн, 8.6.3 дахь заалтын, 8.8, 8.9 дэх хэсгийн, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтын, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтын, 19 дүгээр зүйлийн 19.6.1 дэх заалтын, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн, 42 дугаар зүйлийн 42.3.3 дахь заалтын Нийгмийн даатгалын сангийн төсөв гэсний өмнө Үндэсний баялгийн сангийн төсөв, гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5.1 дэх заалтын Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1-д гэснийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 12.9-д гэж, 33 дугаар зүйлийн 33.2.10 дахь заалтын 33.2.6-д гэснийг 33.2.6, 33.2.10-д гэж, мөн зүйлийн 33.2.10 дахь заалтын дугаарыг 33.2.11 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.