Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-04-19, Улаанбаатар24-ne-130

1 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.3.26, 5.3.27 дахь заалт нэмсүгэй:

5.3.26.

Хуримтлалын сан;

5.3.27.

Хөгжлийн сан.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн Ирээдүйн өв сан, гэсний дараа Хуримтлалын сан, Хөгжлийн сан, гэж, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “5.3.15” гэсний дараа “, 5.3.26” гэж, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн “5.3.22” гэсний дараа “, 5.3.26” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.