huuli-nemelt
Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2024-04-19, Улаанбаатар24-ne-131
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 дэх заалтыг доор дурдснаар өөрчлөн найруулсугай:
¶16.2.1. татвар ногдуулж, төлүүлэхэд ашиглагдсан гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байсны улмаас нэмэгдэж орох төсвийн орлогыг дараах хувиар тооцно: 16.2.1.а.нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай үед 50 хувиар тооцсон орлого; 16.2.1.б.нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалтай үед 100 хувиар тооцсон орлого.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3 дахь заалтын болон эрсдэлийн сангийн гэснийг хассугай.
Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.