huuli-nemelt
Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-04-19, Улаанбаатар24-ne-132
21 дүгээр зүйлийн 21.1.16 дахь заалт:
2/¶21.1.16. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 4.1.5-д заасан орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдэд ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлого.
30 дугаар зүйлийн 30.14 дэх хэсэг:
¶30.14. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 4.1.5-д заасан орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсэн тохиолдолд энэ зүйлд заасны дагуу албан татвар ногдуулахгүй.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.10 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶30.10. Энэ хуулийн 30.4-т заасны дагуу тодорхойлсон албан татвар ногдуулах орлогод дараах хувь хэмжээгээр албан татвар ногдуулна: 30.10.1.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эцсийн эзэмшигч нь хуулийн этгээдийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээ бэлэглэх, өв залгамжлалаар өвлүүлэх хэлбэрээр газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн бусдад шилжүүлсэн тохиолдолд 30 хувиар; 30.10.2.энэ хуулийн 30.10.1-д зааснаас бусад тохиолдолд 10 хувиар.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь заалтын Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1-д гэснийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т гэж, 21.1.3 дахь заалтын Ирээдүйн өв санд улсын төсвөөс хуваарилсан орлого, сангийн гэснийг Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн санд улсын төсвөөс хуваарилсан орлого, гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.