Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-04-19, Улаанбаатар24-ne-133

1 дугаар зүйл.
Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 5.7, 5.8 дахь хэсэг:

5.7.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 34-өөс дээш хувийг аливаа этгээд дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглоно.

5.8.

Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой, орон нутгийн өмчит, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшлийн хувьцаа, Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийн хувьцаанд энэ хуулийн 5.7 дахь хэсэг хамаарахгүй.

2/

9 дүгээр зүйлийн 9.1.16, 9.1.17 дахь заалт:

9.1.16.

энэ хуулийн 5.7-д заасан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийг удирдах, хуулийн хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхт төлөөлөгчийг томилох;

9.1.17.

энэ хуулийн 9.1.16-д заасан бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журмыг энэ хуульд нийцүүлэн батлах.

2 дугаар зүйл.
Ашигт малтмалын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсэг:

5.4.

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.

5.5.

Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.

2/

8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт:

8.1.7.

Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачилгаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох болон ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх асуудлыг шийдвэрлэх.

3/

9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт:

9.1.5.

энэ хуулийн 5.4, 5.5-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.