huuli-nemelt
Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-05-16, Улаанбаатар24-ne-155
4 дүгээр зүйлийн 4.1.35-4.1.40 дэх заалт:
2/¶4.1.35. “форвард гэрээ” гэж талуудад тодорхой тоо, хэмжээ бүхий хөрөнгийг урьдчилан тохиролцсон үнээр тогтоосон хугацаанд худалдах, худалдан авах үүргийг үүсгэх биржийн бус зах зээл дээр арилжих үүсмэл санхүүгийн хэрэгслийг;
¶4.1.36. “своп гэрээ” гэж талуудад хоёр өөр суурь хөрөнгө, санхүүгийн хэрэгслээс үүсэх ирээдүйн мөнгөн урсгал болон төлбөрийн үүргийг тогтоосон хугацаанд солилцох үүргийг үүсгэх биржийн бус зах зээл дээр арилжих үүсмэл санхүүгийн хэрэгслийг;
¶4.1.37. “хаалттай хүрээнд худалдах” гэж үнэт цаасыг нийтэд санал болгохгүйгээр 50-аас дээшгүй тооны этгээдэд урьдчилан тохиролцон, эсхүл шууд санал болгон худалдахыг;
¶4.1.38. “хувьцааны хамтын санхүүжилт” гэж гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч энэ хуулийн 50¹.1-д заасан этгээдээр дамжуулан өөрсдийн бизнесийн төсөл, хөтөлбөрөө хөрөнгө оруулагчид танилцуулж, хувьцаагаа санал болгох замаар санхүүжилт татах үйл ажиллагааг;
¶4.1.39. “номиналь данс” гэж харилцагчийн мөнгөн хөрөнгө болон үнэт цаасыг нэгтгэн бүртгэх, хадгалах болон төлбөр гүйцэтгэх зориулалт бүхий дансыг;
¶4.1.40. “олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл” гэж Монгол Улсын нэгдэн орсон олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсын үнэт цаасны зах зээлд гаргах өрийн хэрэгслийг.
5 дугаар зүйлийн 5.1.11, 5.1.12 дахь заалт:
3/¶5.1.11. үнэт цаасны зах зээлд банкнаас гаргасан хадгаламжийн сертификат;
¶5.1.12. олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл.
10 дугаар зүйлийн 10.15.7-10.15.9 дэх заалт:
4/¶10.15.7. гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад нийтэд санал болгон үнэт цаасаа гаргах;
¶10.15.8. банкнаас үнэт цаасны зах зээлд хадгаламжийн сертификат гаргах;
¶10.15.9. олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл гаргах.
16¹ дүгээр зүйл:
5/¶16¹ дүгээр зүйл.Олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл ¶16¹.1. Олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгслийг биржийн болон биржийн бус зах зээл дээр энэ хуульд нийцүүлэн гаргаж болно.
¶16¹.2. Энэ хуулийн 16¹.1-д заасны дагуу гаргах өрийн хэрэгслийг бүртгэх, түүнд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох журмыг Хороо батална.
19¹ дүгээр зүйл:
6/¶19¹ дүгээр зүйл.Банкнаас үнэт цаасны зах зээлд гаргасан хадгаламжийн сертификат арилжих ¶19¹.1. Банкны тухай хуулийн 6.1.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй банк хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжихаар гаргаж болно.
¶19¹.2. Үнэт цаасны зах зээлд арилжихаар гаргах хадгаламжийн сертификатыг бүртгэх, арилжих, тайлагнахтай холбогдох журмыг Төв банк /Монголбанк/ болон Хадгаламжийн даатгалын корпорацийн саналыг харгалзан Хороо батална.
¶19¹.3. Банк хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжихаар гаргахдаа Төв банк /Монголбанк/-ны санал, дүгнэлтийг гаргуулж, Хороонд ирүүлнэ.’’
20 дугаар зүйлийн 20.4, 20.5 дахь хэсэг:
7/¶20.4. Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргагч болон олон улсын санхүүгийн байгууллагад энэ хуулийн 20.1.3, 20.1.4, 20.1.6, 20.1.8, 20.1.10 дахь заалт хамаарахгүй.
¶20.5. Үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлын талаарх тогтмол болон тухай бүр ирүүлэх мэдээлэл, түүний ил тод байдлын журмыг Хороо батална.
24 дүгээр зүйлийн 24.1.19 дэх заалт:
8/¶24.1.19. хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа.
24 дүгээр зүйлийн 24.10-24.13 дахь хэсэг:
9/¶24.10. Нийтэд санал болгосноос бусад тохиолдолд энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3, 24.1.4, 24.1.5, 24.1.6, 24.1.7, 24.1.8, 24.1.9, 24.1.10, 24.1.11, 24.1.13, 24.1.19-д заасан үйл ажиллагааг эрхлэх зохицуулалттай этгээдийн хувьцааг худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхэд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
¶24.10.1. хэлцэл хийж байгаа мөнгөн хөрөнгийн гарал үүсэл нь зээлийн эх үүсвэрээс бүрдээгүй, хууль ёсны байх;
¶24.10.2. хувьцаагаа худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулсан байх;
¶24.10.3. хувьцааг тэргүүн ээлжид худалдан авахтай холбоотой Компанийн тухай хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлсэн байх.
¶24.11. Салбар, төлөөлөгчийн газар байгуулахыг хүссэн зохицуулалттай этгээд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
¶24.11.1. сүүлийн 2 улиралд Хорооноос баталсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажилласан байх;
¶24.11.2. салбар, төлөөлөгчийн газар нь байнгын үйл ажиллагаа явуулах ажлын байртай, тухайн салбар, төлөөлөгчийн газарт тогтмол ажиллах ажилтантай байх;
¶24.11.3. салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмж, программ хангамжтай байх;
¶24.11.4. салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журмыг баталсан байх.
¶24.12. Энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3, 24.1.4, 24.1.5, 24.1.6, 24.1.7, 24.1.8, 24.1.9, 24.1.10, 24.1.11, 24.1.12, 24.1.13, 24.1.14-т заасан зохицуулалттай этгээд нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл авах хүсэлт гаргасан баримт бичгийг ирүүлсэн өдрөөс хойш ажлын 30 өдрийн дотор хянаж, шийдвэрлэнэ.
¶24.13. Энэ хуулийн 24.12-т заасан шийдвэр гаргахад нэмэлт баримт бичиг, тайлбар гаргуулах шаардлагатай тохиолдолд шийдвэр гаргах хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр сунгаж болно.
25 дугаар зүйлийн 25.1.12 дахь заалт:
10/¶25.1.12. үйл ажиллагаатай холбогдох цахим сүлжээ, системийн тогтвортой, тасралтгүй, найдвартай, үр ашигтай байдлыг хангах.
27 дугаар зүйлийн 27.2.8-27.2.10 дахь заалт:
11/¶27.2.8. гүйцэтгэх удирдлага, мэргэжилтэн нь энэ хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу ажил, үйлчилгээний төрөлд нийцсэн эрх авсан талаарх нотлох баримт;
¶27.2.9. үйл ажиллагаанд үүсэж болзошгүй эрсдэл, ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэх, үнэлэх, удирдах дотоод хяналтын журамтай, түүнийг хэрэгжүүлэх хараат бус дотоод хяналтын ажилтантай байх;
¶27.2.10. гүйцэтгэх удирдлага, мэргэжилтэн нь мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх.
33 дугаар зүйлийн 33.2.4 дэх заалт:
12/¶33.2.4. хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн тухайд Хорооноос тогтоосон шаардлагыг хангасан тусгай программ хангамжтай байх.
33 дугаар зүйлийн 33.7.4, 33.7.5 дахь заалт:
13/¶33.7.4. Хороонд бүртгүүлснээс хойш 3 жилийн хугацаанд үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлээгүй;
¶33.7.5. энэ хуулийн 33.2-т заасан шалгуур, 33.3, 50¹.3-т заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон.
36 дугаар зүйлийн 36.17 дахь хэсэг:
14/¶36.17. Брокер үнэт цаас болон мөнгөн хөрөнгийн номиналь данс эзэмшихэд тавих нөхцөл шаардлага, тухайн дансаар дамжуулан харилцагчид үйлчилгээ үзүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулсан журмыг Хороо батална.
45 дугаар зүйлийн 45.10, 45.11 дэх хэсэг:
15/¶45.10. Номиналь эзэмшигчээс бусад харилцагчийн үнэт цаасыг тухайн харилцагчийн нэр дээр бүртгэж, бенефициар өмчлөгчийн дансанд хадгална.
¶45.11. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь үнэт цаасны шилжүүлгийн болон мөнгөн төлбөрийн гүйлгээнд саатал гарсан тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, сааталтай холбоотой эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцоно.
46 дугаар зүйлийн 46.7-46.9 дэх хэсэг:
16/¶46.7. Кастодианы үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь харилцагчийн нэрийн өмнөөс түүний зөвшөөрлөөр үнэт цаасны төлбөр, шилжүүлэг гүйцэтгэж болно.
¶46.8. Кастодианы харилцагч нь гадаад улсад кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй номиналь эзэмшигч, эсхүл итгэмжлэгдсэн өмчлөгч байх тохиолдолд бенефициар өмчлөгчийг өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу таньж мэдэж, бүртгэнэ.
¶46.9. Хороо болон кастодианы үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд шаардсан тохиолдолд энэ хуулийн 46.8-д заасан харилцагч нь бенефициар өмчлөгчийн мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.
47 дугаар зүйлийн 47.8, 47.9 дэх хэсэг:
17/¶47.8. Нээлттэй хувьцаат компани болох зорилгоор хаалттай хувьцаат компанийн хувьцааг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгэж, хувьцааг мэргэжлийн хөрөнгө оруулагчид санал болгож, тэдгээрийн хооронд арилжиж болно.
¶47.9. Энэ хуулийн 47.8-д заасан харилцааг зохицуулсан журмыг Хороо батална.
50¹ дүгээр зүйл:
18/¶50¹ дүгээр зүйл.Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа ¶50¹.1. Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь тусгай программ хангамжаар дамжуулан гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон хөрөнгө оруулагчийн хооронд санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг үр ашигтайгаар зохион байгуулна.
¶50¹.2. Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааны үндсэн орлого нь гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон хөрөнгө оруулагчид тусгай программ хангамж ашиглуулснаас авах шимтгэлээс бүрдэнэ.
¶50¹.3. Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааг эрхлэх этгээдийн үйл ажиллагаа, түүний программ хангамжид тавих нөхцөл, шаардлагыг тогтоохтой холбогдсон журмыг Хороо тогтооно.
¶50¹.4. Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа нь энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан үнэт цаасыг нийтэд санал болгох ажиллагаанд хамаарахгүй.
¶50¹.5. Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаанд тавигдах гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн татан төвлөрүүлэх хөрөнгийн нийт хэмжээ, хөрөнгө оруулалт татах хугацаа болон иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага, хөрөнгө оруулах хөрөнгийн дээд хэмжээ, хязгаарлалтыг Хороо тогтооно.
51 дүгээр зүйлийн 51.1.6 дахь заалт:
19/¶51.1.6. хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагааг.
63 дугаар зүйлийн 63.1.20-63.1.24 дэх заалт:
20/¶63.1.20. хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааны журмыг тогтоож, үйлчилгээ үзүүлэгч этгээдийг бүртгэх, бүртгэлээс хасах;
¶63.1.21. хаалттай хувьцаат компанийн хувьцааг бүртгэх, хадгалах, өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой журмыг батлах;
¶63.1.22. үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээг үзүүлэхтэй холбогдсон журмыг батлах;
¶63.1.23. үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэлээр, өв залгамжлалаар шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг батлах;
¶63.1.24. хуульд заасан бусад.
78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэг:
21/¶78.3. Дотоод мэдээллийг ашиглан арилжаанд оролцох үйлдлээс сэргийлэх харилцааг зохицуулсан журмыг Хороо батална.
80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэг:
¶80.6. Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах үйлдлээс сэргийлэх харилцааг зохицуулсан журмыг Хороо батална.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн нийслэл, гэсний дараа олон улсын санхүүгийн байгууллага, гэж, 24 дүгээр зүйлийн 24.1.13 дахь заалтын “хөрөнгө” гэсний өмнө “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд заасан” гэж, мөн зүйлийн 24.3 дахь хэсгийн, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсгийн “24.1.17” гэсний дараа “, 24.1.19” гэж, мөн зүйлийн 33.6.2 дахь заалтын “33.3” гэсний дараа “, 50¹.3” гэж, 36 дугаар зүйлийн 36.8 дахь хэсгийн “дансанд” гэсний дараа “, эсхүл номиналь дансанд” гэж, мөн зүйлийн 36.11 дэх хэсгийн “харилцагчийн нэр дээр” гэсний дараа “, эсхүл мөнгөн хөрөнгийн номиналь” гэж, 41 дүгээр зүйлийн 41.4.1 дэх заалтын “бэлтгэх,” гэсний дараа “үнэт цаас гаргагч түүний санал болгох үнэт цаасны талаар магадлан шинжилгээ хийх,” гэж, 45 дугаар зүйлийн 45.6 дахь хэсгийн “бүртгэлийн” гэсний өмнө “тухайлсан” гэж, 51 дүгээр зүйлийн 51.1.1 дэх заалтын “дилерийн” гэсний дараа “, үнэт цаасны итгэмжлэн удирдах” гэж, 63 дугаар зүйлийн 63.1.6, 63.1.10 дахь заалтын “хасах” гэсний дараа “, түүнтэй холбоотой журмыг тогтоох” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг:
2/¶3.1. Энэ хуулиар үнэт цаасыг нийтэд санал болгох, эсхүл хаалттай хүрээнд гаргах, арилжих, бүртгэх, клиринг, төлбөр тооцоог гүйцэтгэх, хадгалах, бусад зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.4 дэх заалт:
3/¶4.1.1. “үнэт цаасны зах зээл” гэж үнэт цаасыг бүртгүүлэх, гаргах, арилжих, түүгээр гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэх, клиринг, төлбөр тооцоог гүйцэтгэх, хадгалах үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зах зээлийн харилцааг;
¶4.1.2. “биржийн зах зээл” гэж үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлсэн үнэт цаасыг арилжихтай холбогдсон харилцааг;
¶4.1.3. “биржийн бус зах зээл” гэж энэ хуулийн 4.1.19-д заасан этгээд хууль тогтоомжоор хориглоогүй, өөрийн өмчлөлийн болон өмчлөгчөөс эрх олгосон хөрөнгөөр санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авахтай холбогдсон харилцааг;
¶4.1.4. “үнэт цаасны анхдагч зах зээл” гэж үнэт цаас гаргагч үнэт цаасаа нийтэд санал болгон, эсхүл хаалттай хүрээнд худалдахтай холбогдсон харилцааг;
4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалт:
4/¶4.1.7. “үүсмэл санхүүгийн хэрэгсэл /дериватив/” гэж опцион гэрээ, фьючерсийн гэрээ, форвард гэрээ, своп гэрээ болон Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд арилжихыг зөвшөөрсөн бусад санхүүгийн хэрэгслийг;
4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь заалт:
5/¶4.1.13. “хадгаламжийн бичиг гаргагч /депозитор/” гэж Монгол Улсын болон гадаад улсын үнэт цаасны хадгаламжийн /кастодиан/ үйл ажиллагаа эрхлэгч этгээдийг;
4 дүгээр зүйлийн 4.1.19 дэх заалт:
6/¶4.1.19. “мэргэжлийн хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк, хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгал, андеррайтер, дилер, үнэт цаасны итгэмжлэн удирдах, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд зэрэг хуулиар болон Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж тогтоосон бусад этгээдийг;
4 дүгээр зүйлийн 4.1.27 дахь заалт:
7/¶4.1.27. “үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын бүртгэл” гэж тухайн үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын арилжаанд оруулахыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлийг;
9 дүгээр зүйлийн 9.3, 9.4 дэх хэсэг:
8/¶9.3. Үнэт цаас гаргагч урьд нь нийтэд санал болгон гаргасан тухайн төрлийн үнэт цаасыг хаалттай хүрээнд худалдахаар нэмж гаргахдаа хялбаршуулсан журмаар Хороонд бүртгүүлэх ба түүнтэй холбогдсон журмыг Хороо батална.
¶9.4. Урьд нь нийтэд санал болгон үнэт цаас гаргасан үнэт цаас гаргагч өөр төрлийн үнэт цаасыг хаалттай хүрээнд худалдахаар гаргаж байгаа бол энэ талаар Хороонд мэдээлэл хүргүүлэх ба олон нийтэд өөрийн болон арилжаа эрхлэх байгууллагын цахим хуудсаар дамжуулан мэдээлнэ.
9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсэг:
9/¶9.13. Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас энэ хуулийн 9.6-д заасны дагуу нийтэд санал болгон гаргах үнэт цаас, түүний танилцуулгыг бүртгэсэн, нийтэд санал болгох болон үнэт цаасны анхдагч зах зээлд худалдах зөвшөөрөл олгосныг тухайн үнэт цаасанд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй бөгөөд үнэт цаасыг худалдан авсны улмаас хөрөнгө оруулагчид учирсан хохирлыг бүртгэсэн байгууллага хариуцахгүй.
12 дугаар зүйлийн 12.5-12.7 дахь хэсэг:
10/¶12.5. Энэ хуулийн 12.4-т заасан тайланд үнэт цаасыг хоёрдогч зах зээл дээр арилжих бэлтгэл хангагдсан тухай үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын тодорхойлолтыг хавсаргасан байна.
¶12.6. Хороо үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд худалдсан тухай тайланг ажлын гурван өдөрт багтаан хянах ба зохих журмын дагуу явагдсан, үнэт цаасны анхдагч зах зээлд худалдах ажиллагаа амжилттай болсон гэж үзсэн тохиолдолд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг олгоно.
¶12.7. Хороо доор дурдсан нөхцөлийн аль нэг нь бүрэн хангагдсан бол үнэт цаасны анхдагч зах зээлд худалдах ажиллагаа амжилттай болсон гэж үзнэ:
¶12.7.1. үнэт цаасыг тогтоосон үнээр гаргаж байгаа тохиолдолд санал болгосон бүх үнэт цаас худалдагдсан буюу татан төвлөрүүлбэл зохих мөнгөн хөрөнгийг үнэт цаас гаргагчийн холбогдох дансанд бүрэн байршуулсан;
¶12.7.2. үнэт цаасыг захиалгын бүртгэлийн аргаар санал болгосон тохиолдолд татан төвлөрүүлбэл зохих мөнгөн хөрөнгийг үнэт цаас гаргагчийн холбогдох дансанд бүрэн байршуулсан;
¶12.7.3. үнэт цаасыг санал болгосны дараа түүний худалдаагүй үлдсэн хэсгийг андеррайтер нь худалдан авч энэ хуулийн 12.7.1, эсхүл 12.7.2-т заасан нөхцөлийг бүрдүүлсэн.
16 дугаар зүйл:
11/¶16 дугаар зүйл.Компанийн өрийн хэрэгсэл ¶16.1. Компанийн өрийн хэрэгслийг биржийн болон биржийн бус зах зээл дээр энэ хуульд нийцүүлэн гаргана.
¶16.2. Компанийн нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийг бүртгэх журмыг Хороо батална.
¶16.3. Компанийн нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгсэл нь дараах нөхцөлийн аль нэгийг хангасан байна:
¶16.3.1. үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа, эсхүл баталгаатай байх;
¶16.3.2. санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээр зэрэглэл тогтоолгосон байх.
¶16.4. Хорооноос тогтоосон шалгуурыг хангасан компани тодорхой үнийн дүн бүхий нийт өрийн хэрэгслийг хөтөлбөрийн хүрээнд бүхэлд нь нэг удаа бүртгүүлж болно.
¶16.5. Энэ хуулийн 16.4-т заасны дагуу бүртгүүлсэн компанийн өрийн хэрэгслийг нийтэд санал болгон худалдах тохиолдолд эхний гаргах өрийн хэрэгсэл нь энэ хуулийн 10.1-д заасан хугацаанд гарсан байна.
¶16.6. Хорооноос зөвшөөрсөн этгээд нь компанийн өрийн хэрэгслийг эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор үнэт цаас гаргагчаас шаардлагатай мэдээллийг тухай бүр шаардах, барьцаа, баталгааны гэрээг байгуулах, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлгүйгээр эдэлнэ.
17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг:
12/¶17.3. Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад үнэт цаас гаргах, эсхүл гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлэх тохиолдолд Хороонд мэдэгдэнэ.
19 дүгээр зүйл:
13/¶19 дүгээр зүйл.Үүсмэл санхүүгийн хэрэгсэл арилжих ¶19.1. Үүсмэл санхүүгийн хэрэгслийг биржийн болон биржийн бус зах зээл дээр гаргах, арилжих, оролцогчид тавих нөхцөл, шаардлага, суурь хөрөнгийн төрлийг тогтоох ерөнхий журмыг Хороо батална.
¶19.2. Биржийн зах зээл дээр арилжих үүсмэл санхүүгийн хэрэгсэл, стандарт гэрээний нөхцөл, түүнийг арилжих журмыг тухайн үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага батална.
¶19.3. Биржийн бус зах зээл дээр үүсмэл санхүүгийн хэрэгслийг арилжихдаа олон улсад хэрэглэдэг нийтлэг зохицуулалт, стандартыг баримтална.
20 дугаар зүйлийн 20.1.6 дахь заалт:
14/¶20.1.6. санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хугацаанд, мөн жилийн эцсийн санхүүгийн тайланг Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар аудит хийлгүүлж, аудитын дүгнэлт гарснаас хойш аудитын дүгнэлтийн хамт ажлын гурван өдрийн дотор Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлэх;
29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт:
15/¶29.1.2. хууль, Хорооноос тогтоосон журмыг зөрчсөн талаар үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, клиринг, төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллага зэрэг өөрийгөө зохицуулах байгууллагаас гаргасан хүсэлт нь үндэслэл бүхий бол;
33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг:
16/¶33.3. Энэ хуулийн 24.1.15, 24.1.16, 24.1.17-д заасан зохицуулалттай үйл ажиллагааны төрөл тус бүрд тавих нөхцөл, шаардлагыг энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллага, Хуульчдын холбоо, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага, Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн саналыг харгалзан Хороо тогтооно.
35 дугаар зүйлийн 35.8, 35.9 дэх хэсэг:
17/¶35.8. Мэргэшлийн зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь Хорооны төлөөлөл байна.
¶35.9. Мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, үргэлжилсэн сургалт зохион байгуулахтай холбогдсон журмыг энэ хуулийн 69.2-т заасан мэргэжлийн холбоо батална.
36 дугаар зүйлийн 36.14 дэх хэсэг:
18/¶36.14. Брокерын нэр дээрх харилцагчийн мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны номиналь данснаас бусдын өмнө брокерийн хүлээсэн үүргийг гүйцэтгэхгүй ба эрх бүхий этгээдээс брокерын дансыг битүүмжлэх тохиолдолд харилцагчийн мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны номиналь дансыг давхар битүүмжлэхийг хориглоно.
41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг:
19/¶41.1. Үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр түүний үнэт цаасыг гаргахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, үнэт цаасны анхдагч зах зээлд санал болгох, захиалга авах, хуваарилах, үнэт цаас гаргагчийн үнэт цаасны анхдагч зах зээлд худалдагдаагүй үлдсэн үнэт цаасыг андеррайтерийн гэрээнд заасан хэмжээгээр худалдаж авах зэрэг ажиллагааг андеррайтерийн үйл ажиллагаа гэнэ.
43, 44 дүгээр зүйл:
20/¶43 дугаар зүйл.Үнэт цаасны клирингийн үйл ажиллагаа ¶43.1. Үнэт цаасны клирингийн үйл ажиллагаа /цаашид “клирингийн үйл ажиллагаа” гэх/ гэж клирингийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд /цаашид “клирингийн байгууллага” гэх/-ээс хэрэгжүүлэх доор дурдсан үйл ажиллагааг ойлгоно:
¶43.1.1. үнэт цаасны арилжааны хэлцэлд худалдан авагч талын эсрэг худалдагч тал, худалдагч талын эсрэг худалдан авагч талын үүрэг гүйцэтгэх, үүнтэй холбогдсон эрх хэрэгжүүлэх;
¶43.1.2. үнэт цаасны арилжааны баталгаажсан хэлцлийн дагуу үнэт цаас шилжүүлэх болон мөнгөн төлбөр гүйцэтгэхтэй холбоотой арилжаанд оролцогч талуудын хүлээх үүргийг хэлцэл тус бүрээр, эсхүл цэвэршүүлсэн дүнгээр тодорхойлох;
¶43.1.3. үнэт цаас шилжүүлэх болон мөнгөн төлбөр гүйцэтгэх даалгаврыг төлбөр тооцооны байгууллагад илгээх;
¶43.1.4. үнэт цаасны арилжааны хэлцэлд оролцогч талууд үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан үүсэх эрсдэлийг удирдах.
¶43.2. Клирингийн байгууллага нь клирингийн үйл ажиллагааг явуулахдаа шударга, үр ашигтай, үр дүнтэй, эрсдэлийг бууруулах зарчмыг баримтална.
¶43.3. Клирингийн байгууллага гишүүнчлэлтэй /цаашид “клирингийн гишүүн” гэх/ байх бөгөөд клирингийн гишүүн элсүүлэх шалгуурыг клирингийн байгууллагын журмаар зохицуулна.
¶43.4. Үнэт цаасны арилжааны клиринг, төлбөр тооцооны үйл ажиллагааг эрсдэлгүй найдвартай гүйцэтгэх зорилгоор клирингийн байгууллага нь клирингийн гишүүнээс барьцаа шаардах, барьцаа хөрөнгийг өөрийн дансанд байршуулах, баталгаажсан хэлцэлтэй холбоотой гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг үл маргах журмаар захиран зарцуулах эрхтэй.
¶43.5. Үнэт цаасны арилжааны клиринг, төлбөр тооцооны үйл ажиллагааг эрсдэлгүй найдвартай гүйцэтгэх зорилгоор клирингийн гишүүн нь өөрийн харилцагчаас захиалгын үнийн дүнгийн тодорхой хувиар барьцаа байршуулахыг шаардах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааг үл маргах журмаар захиран зарцуулах эрхтэй.
¶43.6. Энэ хуулийн 43.2-т заасан зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор клирингийн байгууллага нь төлбөрийн баталгааны сан байгуулах бөгөөд сангийн үйл ажиллагааны журмыг батална. Төлбөрийн баталгааны сангийн эх үүсвэр нь клирингийн гишүүний санд оруулсан мөнгөн хуримтлалаас бүрдэнэ.
¶43.7. Үнэт цаасны арилжааны баталгаажсан хэлцэлтэй холбоотой төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэлх хугацаанд тухайн хэлцлийн клиринг, төлбөр тооцооны үйл ажиллагаатай холбоотой үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, клирингийн байгууллага, төлбөр тооцооны байгууллагын энэ хуульд заасны дагуу хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг зогсоохгүй.
¶43.8. Клирингийн байгууллага нь хуульд заасан эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд клирингийн гишүүнд холбогдох өөрт байгаа мэдээллийн нууцлалыг хадгална.
¶43.9. Клирингийн үйл ажиллагааны журмыг Хороо батална. 44 дугаар зүйл. Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа
¶44.1. Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа гэж энэ хуулийн 24.1.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээс хэрэгжүүлэх доор дурдсан үйл ажиллагааг ойлгоно:
¶44.1.1. холбогдох байгууллагаас ирүүлсэн даалгаврын дагуу үнэт цаасны шилжүүлэг болон мөнгөн төлбөрийн гүйлгээг нэгэн зэрэг гүйцэтгэх;
¶44.1.2. үнэт цаасны шилжүүлэг болон мөнгөн төлбөрийн гүйлгээнд саатал гарсан тохиолдолд холбогдох арга хэмжээг авах;
¶44.1.3. үнэт цаасны шилжүүлэг болон мөнгөн төлбөрийн гүйлгээний тайланг энэ хуулийн 43.1-д заасан байгууллагад хүргүүлэх.
¶44.2. Үнэт цаасны төлбөр тооцоог тухайн арилжаа явагдсанаас хойш ажлын гурван өдөрт багтаан гүйцэтгэнэ.
¶44.3. Үнэт цаасны шилжүүлэг хийгдсэнээр үнэт цаасны өмчлөх эрх шилжсэнд тооцно.
45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсэг:
21/¶45.7. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь үнэт цаас хадгалуулагчийн өмчлөл дэх үнэт цаасны ногдол ашиг болон үнэт цаас худалдсаны төлбөрийг банкан дахь харилцагчийн нэр дээрх дансанд шилжүүлнэ.
45 дугаар зүйлийн 45.9 дэх хэсэг:
22/¶45.9. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь нийтэд болон хаалттай хүрээнд худалдахаар санал болгосон үнэт цаасыг үнэт цаасны төвлөрсөн бүртгэлийн санд бүртгэнэ.
48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг:
23/¶48.2. Клирингийн үйл ажиллагааг тухайн арилжааг зохион байгуулж байгаа байгууллагаас өөр байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд уг байгууллагыг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын арилжаанд оролцсон гэж үзэхгүй.
54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг:
24/¶54.1. Зохицуулалттай этгээд нь тухайн санхүүгийн тайлангийн жил дуусах тухай бүр нягтлан бодох бүртгэлдээ аудитын шалгалт хийлгэж, санхүүгийн тайланг аудитын дүгнэлт гарснаас хойш аудитын дүгнэлтийн хамт ажлын гурван өдрийн дотор Хороонд ирүүлнэ.
63 дугаар зүйлийн 63.1.19 дэх заалт:
¶63.1.19. энэ хуулийн 9.3-т заасан үнэт цаасыг бүртгэх;
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтын хугацаа дуусмагц гэснийг нөхцөлийн дагуу гэж, мөн зүйлийн 4.1.11 дэх заалтын гэрээний талуудад үүсгэх гэрээ буюу гэснийг үүсгэдэг гэж, мөн зүйлийн 4.1.21 дэх заалтын мэдээллийн гэснийг цахим орчин дахь олон нийтийн сүлжээ, мэдээлэх гэж, 5 дугаар зүйлийн 5.1.10 дахь заалтын Аймаг гэснийг Засгийн газар, аймаг гэж, мөн зүйлийн 5.2.2 дахь заалтын зохицуулалттай гэснийг үнэт цаасны гэж, мөн зүйлийн 5.2.4 дэх заалтын банкнаас гаргасан гэснийг энэ хуулийн 5.1.11-д зааснаас бусад гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн , эсхүл гэснийг болон гэж, мөн зүйлийн 6.4 дэх хэсгийн, 9 дүгээр зүйлийн 9.17 дахь хэсгийн, 10 дугаар зүйлийн 10.5.1 дэх заалтын, 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсгийн, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн “Монгол Улсын”, “гадаад улсын” гэсний дараах, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “Гадаад улсын”, “эрхэлж байгаа” гэсний дараах, 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь заалтын, 22 дугаар зүйлийн 22.2, 22.3 дахь хэсгийн, 42 дугаар зүйлийн 42.6.2, 42.6.3 дахь заалтын хөрөнгийн биржид гэснийг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад гэж, 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийн, 17 дугаар зүйлийн гарчгийн Хөрөнгийн биржид гэснийг Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн Компанийн гэснийг Үнэт цаас гаргагчийн гэж, мөн зүйлийн 9.16 дахь хэсгийн, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийн, 49 дүгээр зүйлийн 49.1.2 дахь заалтын “хөрөнгийн биржийн” гэснийг болон 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийн Хөрөнгийн биржийн гэснийг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын гэж, 9 дүгээр зүйлийн 9.18 дахь хэсгийн Санхүүгийн зохицуулах хороонд гэснийг Хороонд гэж, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийн, 10.5.9 дэх заалтын арилжих гэснийг худалдах гэж, мөн зүйлийн 10.9.9 дэх заалтын, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийн, 56 дугаар зүйлийн 56.2.8 дахь заалтын хөрөнгийн биржээс гэснийг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн зохицуулалттай этгээдтэй гэснийг андеррайтертэй гэж, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийн арилжсан гэснийг худалдсан гэж, мөн зүйлийн 12.8 дахь хэсгийн зах зээлийн арилжааг гэснийг зах зээлд худалдах ажиллагаа гэж, мөн зүйлийн 12.9 дэх хэсгийн арилжаанаас гэснийг анхдагч зах зээлээс гэж, 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийн, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн, 49 дүгээр зүйлийн 49.1.4 дэх заалтын, 55 дугаар зүйлийн 55.1.4 дэх заалтын, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсгийн, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийн хөрөнгийн бирж гэснийг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага гэж, 24 дүгээр зүйлийн 24.1.7 дахь заалтын арилжааны тооцооны гэснийг клирингийн гэж, мөн зүйлийн 24.1.8 дахь заалтын арилжааны төлбөрийн гэснийг төлбөр тооцооны гэж, мөн зүйлийн 24.7 дахь хэсгийн 24.1.14 гэснийг 24.1.5, 24.1.14 гэж, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн Зохицуулалттай гэснийг Энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3, 24.1.4, 24.1.5, 24.1.6, 24.1.7, 24.1.8, 24.1.9, 24.1.10, 24.1.11, 24.1.12, 24.1.13, 24.1.14-т заасан зохицуулалттай гэж, мөн зүйлийн 35.5 дахь хэсгийн шалгаруулалтыг гэснийг шалгаруулалт, мэргэжилтэнд зориулсан үргэлжилсэн сургалтыг гэж, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн стандарт нөхцөл, гэрээ байгуулах журмыг гэснийг нөхцөл, түүнд тавих шаардлагыг гэж, мөн зүйлийн 36.15 дахь хэсгийн олгосноос гэснийг олгох, харилцагчийн болон брокерийн номиналь данс хоорондын шилжүүлгээс гэж, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийн оруулалтын үйл ажиллагаа эрхлэгч гэснийг оруулагч гэж, 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсгийн болон гэснийг хөтлөх эрхтэй ба гэж, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн цаасыг гэснийг цаасны тухайлсан бүртгэл хөтөлж, гэж, 47 дугаар зүйлийн 47.2, 47.3, 47.4, 47.5, 47.6 дахь хэсгийн, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 49.3 дахь хэсгийн, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийн Хөрөнгийн бирж гэснийг Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага гэж, 47 дугаар зүйлийн 47.4.2 дахь заалтын, 51 дүгээр зүйлийн 51.1.2 дахь заалтын, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсгийн тооцооны гэснийг клирингийн гэж, 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсгийн, 48 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 48.1 дэх хэсгийн, 49 дүгээр зүйлийн гарчгийн Хөрөнгийн биржийн гэснийг Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын гэж, 51 дүгээр зүйлийн 51.1.2 дахь заалтын төлбөрийн гэснийг төлбөр тооцооны гэж, 54 дүгээр зүйлийн гарчгийн Аудитийн гэснийг Аудитын гэж, 63 дугаар зүйлийн 63.1.11 дэх заалтын батлах зөвшөөрөл олгох гэснийг батламжлах, түүнтэй холбоотой журмыг тогтоох гэж, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийн, 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсгийн бүртгүүлснээр гэснийг батламжлуулснаар гэж тус тус өөрчилсүгэй.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь заалтын “гэрээний зүйл болох” гэснийг, 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийн “энэ хуулийн 9.2-т зааснаас бусад” гэснийг, 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтын “Компанийн” гэснийг, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын, 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтын “болон эргэлтийн” гэснийг, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн “гурван жилийн хугацаагаар” гэснийг, 41 дүгээр зүйлийн 41.4.6 дахь заалтын өөрийн харилцагчид гэснийг тус тус хассугай.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28, 4.1.32, 4.1.33 дахь заалтыг, 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсгийг, 10 дугаар зүйлийн 10.5.16 дахь заалтыг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг, 38 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.