Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Компанийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Компанийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Компанийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-157

1 дугаар зүйл.

Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн хувьцаа нь гэсний өмнө Компанийн гэж, 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсгийн “гаргасан” гэсний дараа “барьцаа,” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.
Компанийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

3 дугаар зүйлийн 3.9 дэх хэсэг:

3.9.

Хөрөнгө оруулалтын сан нь тусгай зориулалтын компани хэлбэртэй байж болно. Уг хэлбэрийн компанийн үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зохицуулах бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн зохицуулалт хамаарахгүй.

2/

46 дугаар зүйлийн 46.14 дэх хэсэг:

46.14.

Хувьцаат компанийн хувьд ногдол ашиг хуваарилахтай холбоотой харилцааг зохицуулсан журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.

3/

86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэг:

86.1.

Компанийн хувьцаа эзэмшигч нь дангаараа, эсхүл бусад хувьцаа эзэмшигчидтэй хамтран компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тохиолдолд компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

3 дугаар зүйл.

Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн “Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн” гэснийг, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн өөрийн хөрөнгийн хэмжээгээр барьцаалан гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.