huuli-nemelt
Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСанхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2024-05-16, Улаанбаатар24-ne-158
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶22.5. Санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, бүртгэхтэй холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг энэ хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа тус бүрийн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиар зохицуулна.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын мэргэжлийн гэснийг зохицуулалттай гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.