Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-159

1 дугаар зүйл.
Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

11.10 дугаар зүйлийн 12.21 дэх заалт:

12.21.

Компани, олон улсын санхүүгийн байгууллага нь хуульд зааснаас бусад арга, хэрэгслийг ашиглаж өрийн хэрэгсэл гаргасан;

2/

11.26 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

8.

Хөрөнгө оруулалтын менежментийн компани хуульд заасан нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн 12.2, 12.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

12.2.

урьд нь нийтэд санал болгон гаргасан тухайн төрлийн үнэт цаасыг хаалттай хүрээнд нэмж гаргахдаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй;

12.3.

урьд нь нийтэд санал болгон үнэт цаас гаргасан хуулийн этгээд өөр төрлийн үнэт цаасыг хаалттай хүрээнд худалдахаар гаргаж байгаа бол энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо болон олон нийтэд мэдээлээгүй;

3 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтын, 7 дахь хэсгийн 7.1 дэх заалтын, 12 дахь хэсгийн 12.18, 12.19 дэх заалтын, 13 дахь хэсгийн 13.10 дахь заалтын, 15 дахь хэсгийн 15.2 дахь заалтын хөрөнгийн бирж гэснийг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага гэж, 8 дахь хэсгийн Хөрөнгийн бирж гэснийг Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага гэж, 12 дахь хэсгийн 12.7 дахь заалтын, 13 дахь хэсгийн 13.1, 13.2 дахь заалтын хөрөнгийн биржид гэснийг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад гэж, 12 дахь хэсгийн 12.20 дахь заалтын хөрөнгийн биржийн гэснийг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын гэж, 12 дахь хэсгийн 12.21 дэх заалтын дугаарыг 12.22 гэж, 14 дэх хэсгийн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжид гэснийг хуульд гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг, мөн зүйлийн 12 дахь хэсгийн 12.11 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.