Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Монгол Улсын Үндсэн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Үндсэн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Үндсэн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-166

1 дугаар зүйл.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1 дэх заалтын /76/ гэснийг /126/ гэж, 11 дүгээр зүйлийн 11.3.1 дэх заалтын, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийн /57/ гэснийг /95/ гэж, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 246.2-т гэснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 52.2-т гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.