Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-169

1 дугаар зүйл.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дараах зүйлд доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:1/

35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт:

35.1.17.

хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэгт иргэдийг татан оролцуулах, саналыг нэгтгэн хууль санаачлагчид уламжлах;

2/

39 дүгээр зүйлийн 39.1.10 дахь заалт:

39.1.10.

хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийг иргэдийн дунд зохион байгуулж, тэдний саналыг авч, нэгтгэх.

2 дугаар зүйл.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалтын дугаарыг 35.1.18 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.