Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Захиргааны Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Захиргааны Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Захиргааны Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-171

1 дугаар зүйл.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

5.3.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.