Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-172

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.13 дахь хэсгийн Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд, дэд дарга гэсний дараа , Улсын Их Хурлын даргын ажлын албаны ажилтан, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслах, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны дарга, ажилтан гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.