huuli-nemelt
Хууль Тогтоомжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХууль Тогтоомжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-05-16, Улаанбаатар24-ne-173
17 дугаар зүйлийн 17.2.4 дэх заалт:
2/¶17.2.4. хууль тогтоомжийн төслийн хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх.
19¹ дүгээр зүйл:
3/¶19¹ дүгээр зүйл.Яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөлд хууль зүйн дүгнэлт хийх ¶19¹.1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль зүйн дүгнэлт гаргаж ирүүлсэн байна.
45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэг:
4/¶45.4. Энэ хуулийн 45.3-т заасан эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан нь хууль тогтоомж, бусад эрх зүйн акт болон хууль тогтоомжийн төслийг Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хуультай нийцэж байгаа эсэх, уялдааг шалгах боломжтой мэдээллийн шинэ технологид тулгуурласан шийдэл бүхий байна.
49 дүгээр зүйлийн 49.8 дахь хэсэг:
¶49.8. Энэ хуулийн 49.2, 49.3-т заасан үнэлгээний тайлан, дүгнэлт, зөвлөмжийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13.7-д заасны дагуу Улсын Их Хурлын хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн санд тухай бүр байршуулна.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.22 дахь заалтын Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай гэсний дараа , Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь заалтын “зөвшөөрөл” гэсний дараа “, энэ хуулийн 19¹ дүгээр зүйлд заасны дагуу гаргасан хууль зүйн дүгнэлт” гэж тус тус нэмсүгэй.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶41 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ¶41.1. Хууль санаачлагч энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийг хангаж, хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэхээс өмнө өргөн мэдүүлэх тов тогтоолгох тухай албан бичгийг Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлнэ.
¶41.2. Улсын Их Хурлын Тамгын газар хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ирүүлсэн хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийг энэ хуулийн 41.3-т заасны дагуу хянана.
¶41.3. Улсын Их Хурлын Тамгын газар хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийг ажлын 5 өдрийн дотор дараах шаардлагыг хангасан эсэхээр хянан үзнэ:
¶41.3.1. энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэх;
¶41.3.2. хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд боловсруулсан эсэх;
¶41.3.3. хуулийн төслийг хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судалсан, эсхүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн судалгаанд үндэслэн боловсруулсан эсэх;
¶41.3.4. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хангасан эсэх;
¶41.3.5. энэ хуулийн 40.1.2-т заасан зардлын тооцооллыг холбогдох журам, зааврын дагуу боловсруулсан эсэх.
¶41.4. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэх талаар Улсын Их Хурлын даргад танилцуулах ба шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13.1.14-т заасан өргөн мэдүүлэх хууль, тогтоолын төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулж болно.
¶41.5. Энэ хуулийн 41.4-т заасан хууль зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газар ажлын 5 өдрийн дотор гаргаж, Улсын Их Хурлын даргад танилцуулна.
¶41.6. Төслийг өргөн мэдүүлэх талаар Улсын Их Хурлын даргаас товлосон хугацааг Улсын Их Хурлын Тамгын газар хууль санаачлагчид албан бичгээр мэдэгдэх бөгөөд хууль санаачлагч уг хугацаанд хууль тогтоомжийн төслөө Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.
¶41.7. Улсын Их Хурлын Тамгын газар энэ хуулийн 41.3-т заасны дагуу хянаж, эсхүл 41.5-д заасны дагуу хууль зүйн дүгнэлт гаргасан хууль тогтоомжийн төсөл хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн бол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Улсын Их Хурлын даргад танилцуулж, хууль тогтоомжийн төслийг энэ хуульд заасан шаардлага хангуулахаар хууль санаачлагчид буцаана.
¶41.8. Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн төслийн бүрдүүлбэрийг хянасан талаарх албан бичгийг хууль санаачлагчид ажлын 14 өдрийн дотор мэдэгдээгүй бол бүрдүүлбэр хангасанд тооцно.
¶41.9. Хууль санаачлагч энэ хуулийн 23.1, 25.1-д заасан хуулийн төсөл, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хамт тусад нь өргөн мэдүүлнэ.
¶41.10. Хуулийг дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс хойш тухайн хууль болон түүний зүйл, хэсэг, заалт, дэд заалтын дагаж мөрдөх хугацаанд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэхгүй.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтын, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 38 дугаар зүйл гэснийг 36 дугаар зүйл гэж тус тус өөрчилсүгэй.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийн Тамгын газрын гэснийг хассугай.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.