Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-176

1 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 12² дугаар зүйлийн 12².1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

12².1.

Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулна. Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн үзэл баримтлалд бодлогын өөрчлөлт, түүний үндэслэлийг эдийн засгийн үндсэн үзүүлэлт бүрээр тусгана.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.