Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Нийтийн Сонсголын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийтийн Сонсголын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийтийн Сонсголын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-178

1 дугаар зүйл.

Нийтийн сонсголын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.5 дахь хэсэг нэмсүгэй:

7.5.

Хууль тогтоомжийн төслийн сонсголыг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцох бөгөөд уг шаардлагыг хангаагүй зохион байгуулсан сонсголыг хүчингүйд тооцно.

2 дугаар зүйл.
Нийтийн сонсголын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг:

8.2.

Улсын Их Хурлаас зохион байгуулах ерөнхий хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу явуулна.

2/

9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг:

9.1.

Улсын Их Хурлаас зохион байгуулах төсвийн хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу явуулна.

3/

18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг:

18.7.

Захиргааны хэм хэмжээний сонсголын нарийвчилсан журмыг энэ хууль болон Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн Засгийн газар баталж болно.

3 дугаар зүйл.

Нийтийн сонсголын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн есөөс доошгүй гэснийг 15-аас доошгүй гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, 10.4 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.5, 18.6, 18.8 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.3.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.