Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Олон Нийтийн Радио, Телевизийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Олон Нийтийн Радио, Телевизийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Олон Нийтийн Радио, Телевизийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-179

1 дугаар зүйл.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 24.3 дахь хэсэг нэмсүгэй:

24.3.

Үндэсний зөвлөл ажлаа Улсын Их Хуралд жил бүр тайлагнана.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.