Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Инновацын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Инновацын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Инновацын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-184

1 дугаар зүйл.

Инновацын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 17.1.12 дахь заалт нэмсүгэй:

17.1.12.

хамтын оффис, хурдасгуур төв, технологи дамжуулах төв, технологийн инкубатор, бизнес-инкубаторын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

2 дугаар зүйл.

Инновацын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн технологийн үндэсний зөвлөл, гэснийг технологи, инновацын үндэсний хороо, гэж, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалтын технологийн үндэсний зөвлөлийн гэснийг технологи, инновацын үндэсний хорооны гэж, 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтын технологийн үндэсний зөвлөлөөр гэснийг технологи, инновацын үндэсний хороогоор гэж, 17 дугаар зүйлийн 17.1.12 дахь заалтын дугаарыг 17.1.13 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Шинжлэх ухаан, технологийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.