Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-187

1 дугаар зүйл.

Статистикийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт, дэд заалт нэмсүгэй:

1/

6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “н” дэд заалт: н/ эрдэм шинжилгээний үндсэн ажилтан, судлаачдын тоо.

2/

7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “н” заалт: н/ судалгаа хөгжүүлэлтийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын судалгааг гурван жил тутам.

2 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “м” дэд заалтын эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх гэснийг судалгаа хөгжүүлэлтийн гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Шинжлэх ухаан, технологийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.