Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Шинжлэх Ухааны Академийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Шинжлэх Ухааны Академийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Шинжлэх Ухааны Академийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-190

1 дугаар зүйл.

Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн төв байгууллага мөн. гэснийг төрийн байгууллага байна. гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хоёр дахь өгүүлбэрийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Шинжлэх ухаан, технологийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.