huuli-nemelt
Соёлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСоёлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-05-16, Улаанбаатар24-ne-191
3 дугаар зүйлийн 3.1.9, 3.1.10 дахь заалт:
2/¶3.1.9. “соёлын агуулга” гэж соёлын өвөрмөц хэв шинжээс үүдэлтэй буюу түүнийг илэрхийлэх бэлгэдлийн утга санаа, уран сайхны агуулгыг;
¶3.1.10. “контент” гэж үг, дуу, тэмдэг, дохио, текст, зураг, график, хөдөлгөөнт дүрс бүхий бүх төрлийн мэдээ, мэдээллийг тоон болон мультимедиа хэлбэрт хувиргасан агуулгыг.
18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэг:
¶18.6. Төрийн болон орон нутгийн өмчийн соёл урлагийн байгууллага нь удирдлага, урын сангийн бодлогын болон засаглалын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Удирдах зөвлөлтэй байна. Удирдах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална.
3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт:
2/¶3.1.4. “соёлын бүтээгдэхүүн” гэж соёлын агуулга бүхий эдийн засгийн нэмүү өртөг шингэсэн биет болон биет бус зүйл, контентыг;
3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт:
¶3.1.6. “соёлын бүтээлч үйлдвэрлэл” гэж хүний оюун санаа, авьяас, чадвар, бүтээлч сэтгэлгээний үр дүнд технологи, инновац, оюуны өмчид суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүтээх, үйлдвэрлэх, түгээх үйл явцыг;
Соёлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн Засгийн газар гэснийг соёлын, боловсрол, шинжлэх ухааны болон эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран гэж, 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсгийн Шилдэг бүтээл гэснийг Шилдэг уран бүтээлч болон шилдэг бүтээл гэж, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн Засгийн газар гэснийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэж тус тус өөрчилсүгэй.
Соёлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалтын “уран сайхны” гэснийг, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн тус гэснийг тус тус хассугай.
Соёлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.