Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Соёлын Өвийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Соёлын Өвийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Соёлын Өвийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-192

1 дугаар зүйл.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 36 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 36.4 дэх хэсэг нэмсүгэй:

36.4.

Соёлын биет өвийн загварыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид ашиглуулна.

2 дугаар зүйл.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийн захиргааны гэсний дараа төв гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 54.15.1 гэснийг 52.15.1 гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.16 дахь хэсгийн хосгүй үнэт гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.