Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-193

1 дугаар зүйл.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:1/

15 дугаар зүйлийн 15.1.16 дахь заалт:

15.1.16.

соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, соёлын өвийг хамгаалах зорилгоор албан татвар ногдох орлогын 5 хувиас хэтрэхгүйгээр өгсөн хандив.

2/

22 дугаар зүйлийн 22.5.21 дэх заалт:

22.5.21.

соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн үндсэн үйл ажиллагаанд ногдох орлогын албан татварыг эрх бүхий байгууллагад бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах эхний 3 жилд 90 хувь, дараагийн 3 жилд 50 хувиар.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.