huuli-nemelt
Барилгын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБарилгын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-05-16, Улаанбаатар24-ne-194
Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 11.1.8 дахь заалт нэмсүгэй:
¶11.1.8. шинээр барилга барих, сэргээн засах, түүхийн дурсгалт барилга байгууламжийн эзлэхүүнт орон зай, орчин, нүүр болон шинэ талд үндэсний агуулга, хэлбэр, дүр төрхийг илэрхийлсэн үзэл баримтлал, шинэ санаа, шийдэл гаргах, архитектурын бүтээл туурвиж бий болгох, төлөвлөх.
Энэ хуулийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.