Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-196

1 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 38.1.23 дахь заалт нэмсүгэй:

38.1.23.

Монгол Улсад бүтээх боломжгүй том хэмжээний уран баримал, урлагийн бүтээлийг болон гадаад улсаас Монгол Улсад авчрах соёлын өвийн хуулбар

.

2 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн жагсаалтыг гэснийг жагсаалт, 38.1.23-т заасан барааг нэр төрөл тус бүрээр тухай бүр гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.