huuli-nemelt
Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-05-16, Улаанбаатар24-ne-197
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийн 5.3.5, гэсний дараа 5.3.13, гэж нэмсүгэй.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶13 дугаар зүйл.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан ¶13.1. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ, контентын олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зориулалттай байна.
¶13.2. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгө энэ хуулийн 6.1-д зааснаас гадна соёлын үнэт зүйлийн загварыг ашиглуулснаас бий болсон орлогын 10 хүртэлх хувийн эх үүсвэрээс бүрдэнэ.
¶13.3. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
¶13.3.1. соёлын бүтээлч үйлдвэрлэлийн мэдээллийн сан байгуулж, баяжуулах;
¶13.3.2. соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээ, контент бий болгох төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
¶13.3.3. соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц, барилга байгууламж, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
¶13.3.4. технологи нэвтрүүлэх, технологийн шинэчлэлт хийх;
¶13.3.5. олон улсын арга хэмжээг гадаадад болон өөрийн оронд зохион байгуулах;
¶13.3.6. соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа хийх;
¶13.3.7. соёл урлагийн байгууллагад шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг худалдан авах;
¶13.3.8. хөгжмийн том хэмжээний болон дүрслэх урлаг, ном хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах;
¶13.3.9. олон улсын хэмжээний наадам, тэмцээн, үзэсгэлэн, яармагт уран бүтээлчийг оролцуулах, түүнд онцгой амжилт гаргасан иргэнийг шагнаж урамшуулах;
¶13.3.10. үндэсний соёл урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалж хамгаалахад хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг алдаршуулах;
¶13.3.11. монгол судлаачийг бэлтгэх, монгол судлаач, эрдэмтний шилдэг бүтээлийг шалгаруулж, хэвлүүлэх, сурталчлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
¶13.4. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.13 дахь заалтын Соёл, урлагийг дэмжих сан гэснийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.