Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Кино Урлагийг Дэмжих Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Кино Урлагийг Дэмжих Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Кино Урлагийг Дэмжих Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-201

1 дугаар зүйл.

Кино урлагийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн үүсвэрээс гэсний дараа болон гадаадын киног Монгол Улсад гаргасны ашгийн 2 хувиас гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Кино урлагийг дэмжих тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийн соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэснийг Кино урлагийн зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороотой гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.