Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-203

1 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 34.28 дахь хэсэг нэмсүгэй:

34.28.

Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ.

2 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгийн 34.27 гэсний дараа , 34.28 гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.