Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Хот Байгуулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хот Байгуулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хот Байгуулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-206

1 дугаар зүйл.

Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 17.3 дахь хэсэг нэмсүгэй:

17.3.

Хот, тосгоны захирагч үндэсний агуулгыг илэрхийлсэн хэлбэр, дүр төрх, орчныг төлөвлөж хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын санал гаргах гэсний өмнө ерөнхий төлөвлөгөө, тохижилт, барилга байгууламжийн архитектур төлөвлөлтөд үндэсний хэв маяг, дүр төрхийг илэрхийлсэн шийдэл тусгах гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.