Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Цэргийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Цэргийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Цэргийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-208

1 дугаар зүйл.

Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 22.1.7 дахь заалт нэмсүгэй:

22.1.7.

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 4.5-д заасан албан тушаалд үүрэг гүйцэтгэх тохиолдолд.

2 дугаар зүйл.

Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийн чөлөөлөгдсөн гэсний дараа , Нэгдсэн Үндэстний Байгууллагын энгийн албан тушаалтнаар томилогдсон гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.