Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Цагдаагийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Цагдаагийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Цагдаагийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-210

1 дугаар зүйл.

Цагдаагийн албаны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл нэмсүгэй: 1/

93¹ дүгээр зүйл.Цагдаагийн хөгжлийн сан
93¹.1.

Цагдаагийн хөгжлийн сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.1.2, 6.1.3-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

93¹.1.1.

цагдаагийн баг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрийн Засгийн газраас тогтоосон хэсэг;

93¹.1.2.

энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн байгууллагаас ашиглуулж байгаа үндсэн болон туслах зэвсэг, техник, материал хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөхөн төлбөр;

93¹.1.3.

энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийн нөхөн төлбөр.

93¹.2.

Энэ хуулийн 93¹.1-д заасан сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

93¹.2.1.

цагдаагийн байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх;

93¹.2.2.

цагдаагийн байгууллагын зэвсэг, техникийг сэргээн сайжруулах, шинэчлэх, сургалтын материаллаг нөөцийг бэхжүүлэх;

93¹.2.3.

энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдох бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх.

2 дугаар зүйл.

Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсгийн 1 жил 4 сараар гэсний дараа , энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 6 сар тутмыг 8 сараар гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.