huuli-nemelt
Цэргийн Алба Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЦэргийн Алба Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-211
7 дугаар зүйлийн 7.1.22 дахь заалт:
2/¶7.1.22. алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.
8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалт:
¶8.1.11. хууль тогтоомжид заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд аливаа дарамт, шахалт үзүүлэх, ялгаварлан гадуурхах.
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын нисэх бүрэлдэхүүн, гэсний дараа алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбар, гэж нэмсүгэй.
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶9.5. Дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчид цалин хөлс олгох журмыг батлан хамгаалах, хил хамгаалалтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10 дахь заалтын сургалтын тэтгэлэг гэснийг цалин хөлс гэж, мөн зүйлийн 7.4 дэх хэсгийн тусламжид гэснийг мөнгөн тусламж, урамшуулалд гэж, 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтын удаан жил ажилласны гэснийг төрийн тусгай алба хаасан хугацааны гэж тус тус өөрчилсүгэй.