Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-214

1 дугаар зүйл.
Онцгой албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалт:

4.1.6.

чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, ус. Тайлбар:“төрөл бүрийн ундаа, ус” гэдэгт үйлдвэрлэлийн түүхий эдийн зориулалтаар ашиглах байгалийн гаралтай өтгөрүүлсэн шүүс, нунтаг баяжмал хамаарахгүй.

2/

5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 7 дахь заалт: “ ”

3/

6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэг:

6.9.

Энэ хуулийн 4.1.6-д заасан чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, усны тогтоосон биет нэгжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Биет нэгж

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/

2027 он

2028 он

2029 он ба түүнээс хойш

1

Чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, ус

100 мл-т агуулагдах

чихэр, чихэр орлуулагч

0-5 гр

1 литр

0

0

0

100 мл-т агуулагдах

чихэр, чихэр орлуулагч

5 гр-аас дээш

1 литр

500 төгрөг

525 төгрөг

550 төгрөг

7

Чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, ус

1 литр

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.