huuli-nemelt
Цэргийн Алба Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЦэргийн Алба Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-215
14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:
2/¶7. Цэргийн алба хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй хүний тооноос үл хамааран энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан хувиар тогтооно.
18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
3/¶3. Цэргийн алба хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгоно.
19 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг:
¶9. Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харилцах, гэсний дараа хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдал, гэж, 19 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “Энэ” гэсний дараа “хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, энэ” гэж тус тус нэмсүгэй.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т гэснийг 2-т гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар гэснийг 1, 7 дахь хэсэгт зааснаар гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.