Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-216

1 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн эм гэсний дараа , эмнэлгийн хэрэгслийн гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.
Эрүүл мэндийн тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

3 дугаар зүйлийн 3.1.13, 3.1.14 дэх заалт:

3.1.13.

“эмнэлгийн тоног төхөөрөмж” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн

4.1.10.

б-д заасныг;

3.1.14.

“эмнэлгийн хэрэгсэл” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.10-т заасныг;

2/

19 дүгээр зүйлийн 19.3.2-19.3.4 дэх заалт:

19.3.2.

эм, уламжлалт эм, биобэлдмэл, тэдгээрийн түүхий эд, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх-экспортлох;

19.3.3.

эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн импортлох-ханган нийлүүлэх;

19.3.4.

эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах;

3 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн хэрэглэгдэхүүний хяналт, зохицуулалтын гэснийг хэрэгслийн гэж, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтын оношилгоо, эмчилгээний багаж, тоног төхөөрөмж гэснийг эмнэлгийн хэрэгсэл гэж, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн эмийн асуудал гэснийг эм, эмнэлгийн хэрэгслийн гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 3.1.16 дахь заалтыг, 8 дугаар зүйлийн 8.1.22 дахь заалтыг, 19 дүгээр зүйлийн 19.3.5, 19.3.6, 19.5.2, 19.10.5 дахь заалтыг, 40 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.