huuli-nemelt
Мансууруулах Эм, Сэтгэцэд Нөлөөт Бодисын Эргэлтэд Хяналт Тавих Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМансууруулах Эм, Сэтгэцэд Нөлөөт Бодисын Эргэлтэд Хяналт Тавих Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-218
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн хуулиар гэсний өмнө , Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай гэж нэмсүгэй.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶8.2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм үйлдвэрлэх-экспортлох, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм импортлох-ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар тус тус олгоно.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийн, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн эмийн гэснийг эм, эмнэлгийн хэрэгслийн гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэснийг Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.