huuli-nemelt
Байгалийн Ургамлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБайгалийн Ургамлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-219
Байгалийн ургамлын тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
¶3. Уламжлалт эмийн түүхий эд болох элбэг ургамлыг түүж бэлтгэх журам, ашиглахыг зөвшөөрсөн хэмжээ, хугацаа, жагсаалтыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
Энэ хуулийг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.