Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-226

1 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

27.1.1.

эм, биобэлдмэл, тэдгээрийн түүхий эд, уламжлалт эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх-экспортлох тусгай зөвшөөрөл олгоход 44 000-110 000 төгрөг;

27.1.2.

эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн импортлох-ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 000-200 000 төгрөг;

27.1.3.

эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл олгоход 44 000-110 000 төгрөг;

2 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.30 дахь заалтын 15.1-д заасан лиценз гэснийг 6.1-д заасан зөвшөөрөл гэж, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгийн биологийн идэвхт бүтээгдэхүүний гэснийг эмнэлгийн хэрэгслийн гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтыг, 27.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.